Tuesday, March 31, 2009

Өөхийг ...

Монгол хүн Монголоороо л байвал сайхан. Гэхдээ мэдээж муу муухай зүйл байвал засах нь зөв л дөө. Үнэндээ бол бид эртнээс нааш махаа идээд сүүтэй цайгаа уусаар л ирсэн шүү дээ тэгээд юу нь болохгүй байсан юм бэ болоод л байсан харин ч бүүр тэр халуун орны цагаан хоолтнуудаас илүү гээч, ой ухаанаараа бие бялдраараа илүү, хүйтэнд хөрж гадаа гандахдаа тэсэж даадаг нь хоол хүнснийх л шүү дээ. Үнэндээ мэргэжлийн үүднээсээ нэг зүйл хэлэх хэрэгтэй байх гэж бодлоо. Учир нь нэг хэсэг америкууд хийсэн судалгаагаар өөх идэх нь судас хатууруулдаг холестрин нэмэгдүүлдэг учраас өөх хортой өөхнөөс л муу юм байхгүй гээд яриад эхлэнгүүт л Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй алив юманд амар автах зангаараа хандаж өсөхдөө хөхөж өссөн уураг сүүлээ хүртэл ад үзэж ярвайх болсон. Харин оливийн тос бол сайн хамгийн сайн тос омега 3-тай гэнэ. Оливийн тос муу биш л дээ гэвч омега-3 чинь бидний хоол хүнсэнд ч гэсэн байдаг шүү дээ яагаав өөхөнд.

Бүүр бидний бүхэл бүтэн нэг үеийн залуучууд тийм болжээ. Гэтэл өөх идлээ гээд бүх Монголчууд судас нь хатуурч үхээгүй л байна шүү дээ. Харамсалтай ч гэх үү инээдтэй ч гэх үү саяхны судалгаанд Өөх нь холестрин нэмэгдүүлдэг гэхдээ багаасаа өөх идэж дасаагүй тийм организмд л ийм үзэгдэл болдог нь батлагдсан. Тэгэхээр багадаа өөх гэхээр ярвайж аав ээжийнхээ аягаруу нь хийдэг байсан хүүхдүүд магадгүй судас хатуурах өвчинд амар өртөх эсвэл хорт хавдар тусах магадлалтай юм. Яагаад гэхээр бидний хуушуур бууз гээд л бараг бүх л хүнс өөхтэй, тос агуулсан ихэнх бүтээгдэхүүнд холестрин байдаг бөгөөд багахан холестрин орж ирэхэд чиний бие задлан ашиглах чадваргүй учраас хуримтлагдах болно. Яван явсаар өвчин болох юм. Эсвэл омега-3 аа авахгүй байсаар байтал биед хавдрын шинж тэмдэг үүсэхэд, уг хавдар эрх чөлөөтэйгээр урган томрох биз дээ. Үүх түүхээ өвөг дээдсээ эсэргүүцэж юм болгон нь буруу байж бүгдээрээ тэнэг байсан байна харин би л ухаантай тэднээс хавьгүй дээр гээд боддог болсон одоогийн хүмүүс харамсах цаг ирэх байх. Алив зүйлд өөрийнхөөрөө тэгээд бас ул суурьтай учир начиртай хандъя.

3 comments:

Док said...

нөгөө талаас харвал бас ч учиртай л юм байна шүү. Нээрээ хүлээж авах чадваргүй болоод тэгдэг байх, гэхдээ бид одоо тийм болчихсон байх аа даа

Миний блог said...

Гайгүй байлгүй дээ. Манай аав ээж угаасаа өөхтэй мах чанаж иддэг шүү дээ. тийм болохоор би өөх багадаа идэж л байсан.

Anonymous said...

Heregtei meduushtei medeelel baina Lhagvaadaa bayarlalaa minii naiz dandaa sain saihniig bodoj hunii tuluu yavdag bolohoor ajil uils chin ch gesen az hiimortoi baina shuu dee