Thursday, May 27, 2010

Аав ээж хоёр минь


Эрдэнээр эрдэнээр уйлав ч
Эргэж олдохгүй ээж минь дээ
Алтаар алтаар хайлав ч
Ахиад заяахгүй аав минь дээ

Хүний дайтай яваа гэж
Хүү дээ итгээрэй ээж минь ээ
Олондоо тустай яваа гэж
Охиноороо (Хүүгээрээ) бахдаарай аав минь ээ

Эрдэнээр эрдэнээр уйлав ч
Эргэж олдохгүй ээж минь дээ
Алтаар алтаар хайлав ч
Ахиад заяахгүй аав ээж хоёр минь дээ

3 comments:

Frank said...

Сэтгэл сонин болж байна. Хэрэв тэд байхгүй бол бид байхгүйтэй л адил...

A.Амарсайхан said...

Хөөрхөн охин гэдэг бичлэг чинь мушийлгав. Хөөрхөн гэдгийг нь зайнаас мэдрээд л. Зөн совин үнэн байдаг юм гэнэ билээ. Та хоёр хэзээ нэг цагт уулзаад, инээлдэнэ дээ

Миний блог said...

Хахахэ би ч гэсэн бичсэнийхээ дараа өөрөө мушийсан шүү. Хэхэхэ