Wednesday, May 12, 2010

Хөөрхөн охин

Блогуудаар тэнэж явахдаа санаандгүй нэгэн Охины блогийг олсон юм. Мэдээж би энэ охиныг танихгүй царайг нь бол бүүр ч хараагүй. Гэхдээ яагаад заавал тэр олон блог дундаас тэднийд саатах болов гэдэг нь ч их сонин байлаа. Тэр охины блогийн хамгийн анхны бичлэг нь мөртлөө яг л “надруу эгцлэн хараад аньсгандаа чийгтэй том алаг нүдээ цавчилгүйгээр” надад ямар ч урам зориг алга гэх үгийг хэлэх шиг тийм гарчигтай, цөхөрсөн аястай байлаа. Ингээд л би түүнд маш их санаа зовж яавал түүнийг баяртай болгох вэ гэсэн бодол эргэлдсэн тэр нийтлэлийн доор сэтгэгдэл бичиж үлдээсэн билээ.

Амьдрал дандаа сайхан байдаггүй, амьдрал хүн бүхэнд тэгш байдаггүй, хүн хүнээр дутаж ганцаарддаг гэдгийг түүний бичлэгээс улам тодоор мэдрээд, хүнд хэцүү үед урам зориг хайрлах найз нөхөд бидэнд хамгаас илүү хэрэгтэйг байдгийг ахин ойлгож авсан билээ.

Харин түүний хэлсэн үгнээс “Ганцаардаж, шаналж явахын оронд эртхэн блог нээж бичиж байхгүй яав гэж бодоод л сууж байна” гэсэн энэ хэсэг нь хамгийн гайхалтай байсан юм. Одоо тэр ганцаардахаа байж ээ, одоо тэр бас гутрахаа байж. Ингээд түүний блогт сэтгэгдэл бичиж урам зориг хайрласан олон хүмүүс хамтаараа нэг хүнд тэмүүлэл итгэл найдварыг өгч чадсан нь хамгийн агуу билээ.

Харамсалтай нь би тэрийг хэн байсныг хэзээ ч олж мэдэхгүй тэр намайг хэн гэдгийг ч гэсэн хэзээ ч олж мэдэхгүй болж. Учир нь тэр 2010 оны 5 дугаар сарын 3н аас эхэлж бичсэн 10 хоногийн настай блогоо устгаж. Нийт 4 н бичлэгийн сүүлчийнхийг нь Google reader ашигладаг байсны хүчинд л алдалгүй уншлаа харин сэтгэгдэл бичих гэтэл нэгэнт оройтсон байж. Ингээд түүний сүүлийн бичлэгээс “Удахгүй энэ блогоо хаанаа. Би нэлээн гэгээлэг блог нээнэ гэж бодож байгаа. Энэ блогоо принтлэж аваад дүү охиндоо уншуулах гэж байгаа.Би дүү нарынхаа ирээдүйд санаа их зовдог.” Үүнийг олоод, блогоо устгасан л болохоос энэ хүн бидний дунд амьдарсаар хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах агуу сэтгэл, хэзээ ч үл шантрах хатан тэвчээрээ хадгалсаар байгаа даа гэж бодоод санаа амрав.

2 comments:

Frank said...

Амьдрал өөрөө агуулга дүүрэн болохоороо биднээс зарим агуулгаа зарим агуулгаараа нуудаг мэт. SayFrank

Пэлжээ Чинтогтох said...

Хүн төгс биш амьдрал бол харин хэзээ ч шулуун дардан байдаггүй гэхдээ хүн болгон өөрийгаа төгс, амьдралыг дардан болгохын төлөө явдаг өөрийнхөө сэтгэлийг харж байна гэдэг агуу зүйл тэр тусмаа хүнийг хайрлана гэдэг бүр ч агуу билээ. найздаа маш их баярлалаа.