Бидний нийгэм одоо ийм болсон. Хайран залуу, хайран амь, хайран хайран хайран, хамгийн хайран ... хэлэх ч үг олдохгүй юм.
Хэн дуртай нь хүн алчхаад амиа хорлосон гэж тайлбарлаж байна. Бид нар ийм нийгмийг хүсээгүй, бид хойшдоо ийм нийгэмд амьдармааргүй байна.
Үнэн шударга хүмүүст үхэхээс өөр зам үлдээгүй юм уу!
Цагдаа ч гэсэн хүнтэй ярилцаад зөв зүйтэй шалгаад асуудлыг шийдэх арга барилгүй, харьцсан хүн бүртэйгээ ярдаг нохой шиг хашхичиж харьцдаг, хохирсон ч бай хохироогүй ч бай сэтгэл зүрхээр шантраад гомдол мэдүүлэхээс татгалзаад гардаг. Манай өнөөгийн цагдаагийн асуудлыг шийддэг арга нь энэ. Хоёр жолооч зам дээр мөргөлдлөө гэхэд хэн буруутай нь биш харин хэн нь их утсаар ярьж байгаагийнх нь зөв болдог бүх зүйл арын хаалга, танил тал халтар төгрөгөөр хэмжигдэж байгаа бие зарайж, яс шархирсан аймшигтай үеийг хэн өөрчлөх вэ, яаж өөрчлөх вэ, хэзээ өөрчлөх вэ?.
No comments:
Post a Comment