Wednesday, December 9, 2009

Уран зураг гэж гайхан биширч ярьсан хүмүүсийн яриаг сонсоод төдийлөн ойлгодоггүй байлаа

Винсент Ван Гог: Наран цэцэг (зотон, тос)

Энэ зургийг нэг ч гэсэн хараагүй хүн гэж бараг байхгүй гэж би боддог. Яагаад гэвэл хаа сайгүй хуулбар нь байдаг зураг шүү дээ. Харин би тэр нэг өдрөөс өмнө: энэ муухай зураг яагаад ийм олон ил захидал, дэвтрийн нүүр, аяга гэх мэт дурсгалын зүйл дээр байдаг юм бол гэж гайхдаг байлаа.

Гэтэл 2007 онд гайхалтай сайхан азтай тохиолдлоор Нидерландын Амстердам хотод очих үедээ Алдарт зураач Винсент Ван Гогийн музейг үзэх завшаан тохиосон юм. Үүнд олон зураг байсан боловч бүгд л жирийн санагдаж байлаа. Гэтэл гэнэт би орон орны зүсэн зүйлийн хүмүүсийн дэргэд өөрийн эрхгүй чангаар орилж хоолойгоо татан дуу алдсан юм "МММНХЪ" гээд л гэтэл тэнд байсан бүх хүн надруу эргэж харж байгааг сөхөөрөх ч шинжгүй зураглуу гүйж очин хананд толгойгоо нааж байгаад зурган дээгүүр харлаа. Яг л хавтгай байна шүү ямар ч товгор зүйл байсангүй. Тэгэхээр нь эргээд анх харсан газраасаа харахад үнэхээр анхны харсан шиг л тийм зураг байлаа Гайхалтай бүх зүйл гайхалтай ялангуяа энэ зураг үнэхээр гайхалтай. Яагаад би гайхалтай гээд байна вэ гэдгээ одоо тайлбарлая: Анх тэр зургийг харахад энэ ваартай Наранцэцгүүд хананд байгаа жаазнаасаа сагсайтал унжчихсан байгаа юм шиг харагдсан юм. Тэгээд л би гүйж очоод хажуугаас нь харж товгор эсэхийг нь шалгаж байсан бололтой (өөрийн мэдэлгүй), эхнийхээ харсан газартаа эргэж ирээд харахад бас л анх харсан шиг анх хүлээж авсан шиг бууж байсан юм даа. Энэ үед би агуу зураач агуу зураг, гайхалтай гэж толгойгоо сэгсэрч байсан юм.

Уран зураг гэж гайхан биширч ярьсан хүмүүсийн яриаг сонсоод төдийлөн ойлгодоггүй байлаа. (урд өмнө нь)

No comments: