Monday, June 8, 2009

Би сайн хүн биш ...

Би сайн хүн гэж өөрийгөө бодож өөртөө итгэдэг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ би сайн хүн биш. Гэхдээ би бас муу хүн биш юм.
Би бусдын л адил жирийн л нэгэн хүн, жирийн л нэгэн. Би баярладаг бас гомддог жирийн л нэгэн арчаагүй хүн байж. Гэхдээ сэтгэлийн тэнхээтэй ирээдүйрүүгээ харж тэмцэж, хийж бүтээх их хүсэл надад бий. Шударга ёс, шударга зан, нэг нэгнээ хүндлэж хайрлах, хамгийн гол нь өөрийгөө биш бусдыг энэрэх, өөрөөсөө өмнө бусдыг гэх сайхан чанар надад байдаг шүү гэж баярладаг байлаа. Харин үүний минь тал нь хаашаа алга болчвоо хайгаад олохгүй юм. Энэ чигээрээ алга болчихвол харамсалтай юм. Гэхдээ одоо харамсахад ч оройтсон юм болов уу. Гэсэн ч би жинхэнэ Монгол эр хүн шиг үхсэн ч сэхсэн ч нэг л зангаараа байна аа би.

4 comments:

kakadu said...

Өөрийгөө анх төсөөлж байснаасаа өөр хүн гэдгийг мэдсэн бололтой юм. Юунаас болоод "өөрийгөө үзэх үзэл"-дээ хувьсгал хийх болов оо? Мэдэх сонирхол төрчлөө :D

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Хамгийн том шалтгаан нь би гомдчихоод түүнийгээ мартаж чадахгүй байгаа нь л шалтгаан байх.
Гэвч энэ бүхэн асуудал биш цаг хугацаа бүгдийг ...

T13 said...

Их олон сайхан блогтой хүү байна. Жаал хэслээ. Энэ бичлэг нь яагаад ч юм сэтгэлд ойр санагдлаа. Өөрийгөө шинээр таних, мэдэж авна гэдэг сайхан л даа. Гэхдээ "би ийм хүн биш, ийм байгаагүй" гэж бухимдах нь юунд ч хүргэхгүй. Амьдрал, хүн гэдэг угаасаа мөнхийн өөрчлөлт хөдөлгөөнд оршиж байдаг учраас хэзээ ч, ямар ч болж өөрчлөгдөж болно. Өнгөрсөнтэйгөө өөрийгөө харьцуулаад, гайхаад байвал сэтгэл зүйн хямралд өртөж магадгүй шүү. Амжилт.

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Ха ха ха. Магтсанд баярлалаа. Тийм ээ энэ жил бол миний үзэл бодол өөрийн эрхгүй өөрчлөгдсөн /өөрчлөлт гарсан/ аймшигтай ч гэсэн сонирхолтой жил болж байна гэж би хэлэх байна даа.
Амьдралыг хүмүүсийг их сайхан сайнаар төсөөлдөг байсан минь өөрчлөгдөж байгаад би харамсаж байгаач гэлээ энэ бүхэн бол хорвоогийн жам ёсны үзэгдэл, харин би өөрөө өөрөөрөө байж, өөрийнхөөрөө орчин тойрноо төсөөлөн бүтээж байх нь л чухал гэж санагдаж байна даа.
Ташрамд хэлэхэд таны бичсэн зүйлийг анхааралтайгаар уншиж тунгаан бодов.