Monday, September 29, 2008

Пиво (...)

Хамаг байдгаа л энэ блогтоо бичиж байна даа. Ээждээ аавдаа, Ахдаа эгчдээ, Бүүр найзууддаа ч хэлдэггүй тийм зүйлүүдээ би энд хуваалцах юм даа хүмүүстэй. Харин хамгийн харамсалтай нь хэн ч миний Блогт Коммент үлдээхгүй юм даа. за за бага зэрэг гоморхох ч яахав өөрийнхөө дотрохоо гаргаж өрье! Болох уу? Битгий гайхаарай Би би биш байвал.

Би зүгээр л нэг амьдармааргүй байна. Гал шиг бадарч Од шиг гялалзаж бас Зул шиг бөхмөөр байна.

Би зүгээр л суугаад баймааргүй байна. Өндөрлөг өөд өөрийн зоволгыг зовоож мацмаар байна.

Оргилд нь гараад харин Өндөр хадан цохион дээрээс өөрийнхөө яаж нисэхийг хармаар байна. нисмээр байна.

Би боломжгүй зүйлүүдийг хиймээр байна, чадал дутвал алдмаар байна хэн нэгэнд бас зэмлүүлмээр байна даа.
............................................
Ер нь бүх зүйл хоосон... Хайр ч хоосон, Баярлах ч хоосон, Бас гуниглах ч гэсэн хоосон. хоосон хоосон хоосоооон амьдрал хоосон.
............................................
Уурлаад тэр уур бухимдлаа гаргахгүй бариад байвал нүүрний, нурууны ер нь бүх л биеийн хамаг хялгасан судас нь час час хийгээд л байх юм билээ. Энэ үедээ Рок дуу сонс!
............................................
Юм юм давхцаад стресстэй...
............................................
Real friends are treasure.
............................................
Би байгаагүй, би буй болсон ч гэсэн Үгүй болно. Тиймээс бүх зүйл хоосон.
............................................
Хэрэггүй муу үгээр нөхрөө бүү гомдоо.
............................................

No comments: