Monday, April 6, 2009
Миний зүүд (Тайлал)
Би аав ээж хоёртойгоо гол даган сүрэг цагаан хонь хариулан явахдаа мориндоо нэг л монгол биш мордсон байх юм (яг л англи маягийн язгууртан хадагтай нар морь унахдаа хоёр хөлөө нэг тийш нь унжуулан явдаг шиг) харин аав минь морио жирийн монгол эр хүн шиг унаад ард явах юм, ээж бидний урд хонины зүүн захад түрүүлэн явж байх юм. Гол сайхан дөлгөөхөн урсаад л харин голын нөгөө эрэг дээр хүмүүс шуугилдан наашаа цаашаа холхилдон явж байх юм. Төд удалгүй хонид уул өөд өгсөн дээш явахад ээж бид хоёр хонио даган явав бололтой. Хонь явсаар хадны цаагуур орон бараа нь харагдахгүй болов. Энэ үед бидний урд нэг том хадан агуй (эсвэл байшин) тааралдах юм, гэтэл би тэр байшинруу чигээрээ яваад ороход, ээж тойроод гарахаар зүүн талаар нь явчхав. Энэ зүүдний минь хамгийн аймшигтай нь эхлээгүй байна, энэ бол би байшинд ороход тас харанхуй байх юм харин арын хана нь хаа нэг газраараа гэрэл шүүрсэн бага зэрэг завсартай нь харанхуйд тод ажиглагдах юм. Гэнэт миний ээж чоно гэж хашхирах нь чихэнд сонсогдох үед би тэр хадан ханыг өм цөм цохин гаргасан нүхээрээ багтаж ядан шургаж гарах хоорондоо чоныг үргээх санаатай хашхичин гуугалж байлаа. Харамсалтай нь хөх саарал чоно бидний хониноос нэгийг аль хэдийнээ хүүлчихжээ... Тэгээд л сэрчихсэн
Энэ зүүд санаанаас гаралгүй олон хоног гайхаж явсаар заримдаа хүнд хэлэхэд тоох янзгүй юм.
Өнгөрсөн сайн өдрийн нэгэн сайхан дулаахан өдөр Интер ном номын дэлгүүрт явж байтал С. Дуламын Монгол бэлгэдэл зүй "тооны бэлгэдэл зүй, өнгөний бэлгэдэл зүй, дүрсний бэлгэдэл зүй, зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй" гэсэн 4-н боть ном олж хараад Гэнэт өнөөх зүүдээ санаад зүүд зөн совингийн бэлгэдэл зүй номыг шүүрч аван Морь зүүдлэхэд ямар вэ гэж хайж гарав. Муугүй шүү морь бол монгол хүний зүүдэнд сайн сайхныг зөгнөдөг юм байна гэдгийн мэдээд санаа хэсэг амрав, харин морио яаж унасан талаар юу гэж бэлгэддэг гэдгийг нь олж чадсангүй. Хонь зүүдлэх бол яадаг юм бол доо гээд хайхад, эртний сударт монголчууд хонь зүүдлэх талаар бичигдэж үлдсэн зүйл байхгүй байв гэхдээ өөр бусад сурвалжаас энэ тухай олж нийтэлсэн байхыг олзуурхан баярлаж уншихад: Хонь бол нөхөрлөл гэж байхыг уншаад баярлав, ёр нь сайхан нөхөрлөлөөс сайхан зүйл байх уу даа. Гэтэл хамгийн сүүлд нь сүрэглүү минь хөг чоно орж байна гэж зүүдэлсэн шүү дээ...
Чоно зүүдлэх сайн ч тэр чоно хонин сүрэгрүү минь дайрдаг нь ямар утгатай юм бол оо...
Энэ зүүдэнд гарах бүхий л зүйл нэг л тод, нэг л өрнөлтэй, урьд өмнө нь зүүдэлж байгаагүй тийм тод яг бодит мэт, энэ зүүдийг тайлахад олон олон зүйл гарах мэт санагдаад байх юм. Бас тэр байшин шиг хадан агуй ямар учиртай юм бол доо, яагаад би чигээрээ ээж тойрч гарав аа, яагаад аав ард үлдээд хоцорчхов оо, тэр өдрийн цаг агаар яагаад тийм сайхан байхад гэгээн цагаан өдөр хариулгатай хонинд чоно халдаав... энэ бүхний бодоод гайхаад ажлаа хийж чадахгүй юм.
Tuesday, March 31, 2009
Өөхийг ...
Бүүр бидний бүхэл бүтэн нэг үеийн залуучууд тийм болжээ. Гэтэл өөх идлээ гээд бүх Монголчууд судас нь хатуурч үхээгүй л байна шүү дээ. Харамсалтай ч гэх үү инээдтэй ч гэх үү саяхны судалгаанд Өөх нь холестрин нэмэгдүүлдэг гэхдээ багаасаа өөх идэж дасаагүй тийм организмд л ийм үзэгдэл болдог нь батлагдсан. Тэгэхээр багадаа өөх гэхээр ярвайж аав ээжийнхээ аягаруу нь хийдэг байсан хүүхдүүд магадгүй судас хатуурах өвчинд амар өртөх эсвэл хорт хавдар тусах магадлалтай юм. Яагаад гэхээр бидний хуушуур бууз гээд л бараг бүх л хүнс өөхтэй, тос агуулсан ихэнх бүтээгдэхүүнд холестрин байдаг бөгөөд багахан холестрин орж ирэхэд чиний бие задлан ашиглах чадваргүй учраас хуримтлагдах болно. Яван явсаар өвчин болох юм. Эсвэл омега-3 аа авахгүй байсаар байтал биед хавдрын шинж тэмдэг үүсэхэд, уг хавдар эрх чөлөөтэйгээр урган томрох биз дээ. Үүх түүхээ өвөг дээдсээ эсэргүүцэж юм болгон нь буруу байж бүгдээрээ тэнэг байсан байна харин би л ухаантай тэднээс хавьгүй дээр гээд боддог болсон одоогийн хүмүүс харамсах цаг ирэх байх. Алив зүйлд өөрийнхөөрөө тэгээд бас ул суурьтай учир начиртай хандъя.
Sunday, March 22, 2009
Бид удаан өгсөж Түргэн урууддаг
Моппасан
Tuesday, March 17, 2009
Бүгдийг нь таних юм байна
Хамгийн тvгээмэл тохиолддог нэрсийн статистикийг дараах нэрс тэргvvлж байна.
1. Оюунчимэг нэртэй хvн 13,198 байдаг бол
2. Алтанцэцэг 13,170
3. Энхтуяа 11,994
4. Батбаяр 11,498
5. Эрдэнэчимэг 11,374
6. Болормаа 11,144
7. Ганболд 11,083
8. Отгонбаяр 11,080
9. Бат-Эрдэнэ 10,862
10. Наранцэцэг 10,805
11. Лхагвасvрэн 10,611
12. Оюунцэцэг 10,466
13. Ганбаатар 10,359
14. Баярсайхан 10,181
15. Нарантуяа 9,877
16. Ганзориг 9,726
17. Батжаргал 9,443.
18. Нэргvй 9,443
19. Энхжаргал 9,426
20. Батсайхан 9,059 байдаг аж.
Monday, March 2, 2009
Зүйр үг
Хаан хүн жаргахдаа
Төрийн сайнд жаргаюу
Харц хүн жаргахдаа
Эрийн сайнд жаргаюу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийн сайнд жаргаюу
Илжиг шиг зөрүүд
Зараа шиг хэдэр
Мянган тэмээ хальтрах (гэх шиг)
Уушиг зүрх хоёр шиг холбоотой
Ээждээн утас ээрэхийг заах
Албат хүнд ноён олон
Сүрэг болж чадахгүй
Галуу тэргүүнгүй бол
Цуваа болж чадахгүй
Албан бичигт тамга гэрч
Сайны дэргэд муу сайжирна
Дүү нь сонсдог
Ажил нэг чигтэй
Авах гэдэг өгөхийн нэр
Хэлсэн үгийг буцаахад бэрх
Бид гэсэн олуулаан
Хаанчирхаж эзэн болохгүй
Эвэртэй бүхэн буга биш
Будан татаад арилахад
Хөх чоно урвайдаг
Буруу ажлыг зэмлэхэд
Хүүхэд хүнгүй урвайдаг
Бордоогүй тариа
Өрнөөс салахгүй
Ганц тэмээтэй хүн
Эрлээс салахгүй
Эрэл тасрахгүй
Хоёр эхнэртэй хүнд
Хэрүүл тасрахгүй
Гомдлыг уураар тайтгаруулдаг
Галыг тосоор унтраадаг
Гэдэсний хэлхээ хоол
Төрийн хэлхээ хууль
Төрлийн хэлхээ нагац
Санах санаа нь ондоон
Доор нь домбыг нь түших
Дээжинд дурлах ховдогийн шинж
Нисэхдээн мэдэгдэнэ
Эвгүй хүн байдаггүй ч
Харилцахдаан мэдэгдэнэ.
Журам ёс ярина гээд
Зусар хэлбэл шившигтэй
Зузаан янаг явна гээд
Зуурдаан салбал шившигтэй
Хийх нь хол
Завар, завар гэсэн морь
Хүрэх нь хол
Зандрах гээд хүндээн алдана
Толион муулах
Зүрхнийхээ мууг мэдэхгүй
Нөхрөө муулах
Магтах үгний далд нь урамтай
Эрдэмтэн бүгд тустай биш
Муулвал газарт оруулах
Sunday, March 1, 2009
Марк Твен
Saturday, February 28, 2009
Сургаал үг
Нохойгоо хоолло
Ноён сууя гэвэл
Зарцаа хоолло
Өмсөх хувцас тань үйтэн хуараас
Эдлэх жаргал тань элэг бүтнээс
Эрхэмлэх хүсэл тань цагаан сүүнээс эхтэй байг
Monday, February 23, 2009
Гурван нөхөр
Ус болох нөхөр гурав болой.
Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно.
Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялдууч, цуурхай амт нөхөр болой гэжээ.
Ном бол үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр мөний тул танд хань болж чадна.
Sunday, February 22, 2009
Монгол бичгээрээ уншъя
Яг үүн шиг монгол бичгээр мэдээ, сонин сайхан уншмаар байна уу?Тэгвэл энэ программыг аваад MTools ийг нь дарж ажиллуулаарай. Энэ форумыг Болзоо самбар гэж нэрлэсэн нь Асуулт.нэт-ийн Асуулт самбар форум гэж байснаас үүдсэн нэр байх.
Бас Болзоо гэсэн мессенжер програмтай.
Уг програмыг өвөр монголчууд хийсэн, ихэнх мэдээ хэвлэгчид нь мөн тэд байдаг бололтой, гэхдээ бид юугаараа дутах вэ Үндэснийхээ хэлээр уншсаар удахгүй сайн бичдэг болоод улам баяжуулах болтугай.
Гэхдээ эхлээд фонтыг нь таниулахын тулд resources фолдроос нь moNgolUsogTig гэсэн файлыг хуулж аваад компьютерынх ээ Fonts Фолдерт хийгээрэй.
Fonts фолдерийг нь олохгүй бол доор байгаа замыг хуулаад My computer -ийнхээ address-т хуулж тавин Enter дараарай C:\WINDOWS\Fonts
Татах
Thursday, February 19, 2009
Mongol УСК (Франц хэлээр)
Татах 1
Татах 2
Татах 3
Татах 4
Татах 5
Татах 6
Татах 7
Татах 8
Tuesday, February 3, 2009
Шилдэг мөнгөн зоосоор Монгол төгрөг тодров
Энэ жилийн шалгаруулалтад шилдгийн төлөө болон 10 төрлийн номинацд ялахын тулд олон хүчтэй өрсөлдөгчид байсан.
Санал хураалтын эхний шатанд АНУ-ын зоосны үйлдвэр болон Беларусын Үндэсний Банк тэргүүлсэн бөгөөд 10 номинацийн 3-т АНУ, 2-т нь Беларус тэргүүлжээ.
Үлдсэн таван төрөлд нь Монгол, Австри, Британийн Виржин Арлууд, Дани, Итали тэргүүлсэн байна.
Хамгийн алдартай зоосны төрөлд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон ерөнхийлөгчийн дүрстэй доллар
numismaticnews.net
Thursday, January 29, 2009
Tuesday, January 20, 2009
Wednesday, January 14, 2009
Чойжилжавын Цэвээнпүрэв
Монгол улсын иргэн. Mongolian Warrior хочтой
1971 оны 10 сарын 06-нд төрсөн
Featherweight буюу 57,150 килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй,
Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт 31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан.
Өөрийн жингийн
* Британийн Мастеруудын аварга
* World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус 2 удаа хамгаалсан
* World Boxing Union-ны аварга. 2008 оны 4 сарын 5-нд хүртсэн
* Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй Түүний рейтинг
Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав.
“Тоглолт олдохгүй тиймхэн байна аа” хэмээн сар гарны өмнө ярьж байсан тэрээр түүнээс хоёрхон долоо хоногийн дараа нь “WBU-ын аваргын төлөө Ливерпүүлийн 24 настай энэ Холбооны аварга Derry Matthew гэдэг нөхөртэй тоглохоор болсон. Тоглох ёстой хүн нь гэнэт болиод оронд нь үзэлцэхээр болчихлоо. “Dirty Derry” гэдэг хочтой духаараа мөргөж дайрдаг нөхөр юм байна. Тоглолтын бичлэгээ ирүүлсэн ч тасалдаад харагдахгүй жаахан тиймхэн байгаа. За яахав Туршлагаараа үзүүлээд өгнө өө. Биед нь л хэд аваад өгөхөд учир бий ” хэмээн их л итгэлтэй өгүүлж байсан билээ.
Түүний өрсөлдөгч Derry Matthew, “Dirty” хочтой, Ливерпүүлт төрсөн, 24 настай, мэрэгжлийн боксийн дэвжээнд 20 (үүнээс 11-ийг нь хүнд цохилтоор ялсан) удаа тоглохдоо нэг ч ялагдаагүй, өнгөрсөн жилийн “Британий ирээдүйтэй залуу боксчин” шагналын эзэн болж байсан, Идэрчүүдийн Олимпийн аварга, WFU-ийн аврага, Британичууд ихээхэн итгэл найдвар тавьж буй хүн аж.
Ливерпүүлийн орон нутгийн Эхо сонинд “8 долоо хоногийн эрчимт бэлтгэлийн дараа тэрээр ид торгон ир нь орсон байгаа бөгөөд Ливерпүүлээс очих хэдэн зуун дэмжигчээ гонсойгохгүй гэдэгт итгэж байна” хэмээн бичсэн бол Derry нь өрсөлдөгчийнхөө талаар “Монголын Цэвээнпүрэв бол өөр холбооны энэ жингийн дэлхийн аварга, хүнд цохилтой ердийн нэг парканд явж байгаад орж ирээд тоглох гэж буй хүн биш. Гэхдээ ирэх Бямба гарагийн орой тэр гар хоосон буцах болно” хэмээн өгүүлсэн байв. Мэрэгжлийн боксийн холбогдолтой олон вэб хуудсууд дээр тэр хоёрын тоглолтын талаар таамаглал мэдээллүүд ихээр гарсан байлаа.
Энэ тоглолт Британий арилжааны телевизийн хамгийн олон үзэгчтэй суваг болох ITV-ээр нэвтрүүлэгдсэн тул боксийг сонирхогч олон хүн тоглолтыг шууд үзэх, тоглолчдын ур чадварыг дүгнэх боломжийг олгосон.
Тоглолтын 2-р үед өрсөлдөгчөө хэд хэдэн хүчтэй цохилт өгөн илт давамгайлж эхэлсэн Цэвээнээ маань 3-р үед 3 удаа унагаж, 4 үеийг тандах байдлаар тоглосон бол 5-р үед довтолгоогоо эрчимжүүлж эхэлж хүнд цохилт хийн тоолуулаад, дахиж эхлэнгүүд биед нь хүчтэй цохилт хийснээр өрсөлдөгч Derry Matthew нь дэвжээнээ эвхэрэлдэн ойчсон билээ. Ийнхүү Монголын Цэвээнпүрэв WBU-ийн дэлхийн аварга хэмээх алдар цолын эзэн болсон юм.
Тоглолтыг телевизээр тайлбарлагч нар Цэвээнээг хэрхэн магтаж, түүнээс энэ жингийн олон сайн тоглогчид эмээж тоглохгүйг хичээн тойрч байдгийг ч, өдгөө мэрэгжлийн боксийн ертөнцөд од болон гарч ирж буй Афиний олимпийн мөнгөн медальт Amir Khan хүртэл “Би нэг удаа Цэвээнпүрэвтэй хамтарсан бэлтгэл хийж үзсэн. Маш хүнд цохилттой, их эвгүй тоглогч” хэмээн үнэлсэнийг ч, “Dirty” Derry нь насны зөрөөгөө, Цэвээнээтэй тоглож байсан тоглогчдыг илүү богино хугацаанд ялж байсан үзүүлэлтүүдээ ялалт авчирах гол хүчин зүйл гэж хэт хялбар тооцон бодлогогүй сонголт хийж Цэвээнээг тоглолтод дуудасныг ч тоглолтын явцад ярисаар байсан билээ. Мөн энэ тоглолтын дараа ч холбогдох веб хуудсуудаар олон мэдээлэл гарч, youtube.com дээр тоглолтын бичлэг болон тоглолтын дараах ярилцлагууд нь тавигдсан байна.
Монголын Цэвээнпүрэв хэмээн зарлуулан танхимд орж ирэхэд, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтод орууллаа, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтоор яллаа хэмээн дуудуулан байхад түүнийг үзэж суусан Монгол хүн бүрийн сэтгэл хэрхэн дэнслэн догдолж Монголоороо бахдан омогшиж байсныг үгээр илэрхийлэх аргагүй.
Түүний тоглолт, ялалт болгон нь Британид, мэрэгжлийн боксийн ертөнцөд, Монгол орны нэрийн хуудас болон дуудагдаж Монгол түмний нэгэн бахархал болон алдаршиж ирэв.
Тэрээр өдгөө өөрийн жинд дэлхийн хамгийн шилдэг 4 боксчны нэгээр шалгараад байна. www.boxrec.com/ratings
Мэрэгжлийн боксийн энэ талбарт хүчтэй бүхэн нь дээш гараад ирдэггүй, олон талын арга ухаан менежмэнт хэрэглэж байж тэр талбарт, тэр тогтолцоонд нэвтэрч байж гэмээ нь алдар нэрээ дуурсгадаг аж. Цэвээнпүрэвийн энэхүү ялалт амжилтийн өндөр зэрэгт хүрэхэд түүний дасгалжуулагч Mr Jack Doughty-ийн үзүүлсэн сэтгэл санааны, санхүүгийн гээд олон талын дэмжлэг туслалцаа, гаргасан хичээл зүтгэлийг мартах аргагүй.
Цэвээнпүрэвийн монгол хүний сэтгэлийн хат, бие бялдарын боломжийг мэрэгжлийн боксийн хатуу чанга ертөнцөд цаашилбал дэлхий нийтэд таниулж чадсан олон жилийн шантарч халгаагүй нөр их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийг, амжилт ялалтыг, тэр бүгд нь харь холд суугаа Монголчуудад Монголоороо бахархах сэтгэлийн их дэм нөлөө үзүүлдэгийг нь бодох бүрийд бахдал төрнө.
“37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. Өвгөн боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ” хэмээн тэрээр өгүүлсэн. Тэрээр боксийн ерөтнцөд хөл тавиулсан Оюунболд багшийгаа байн байн дурсан байсан.
Түүнд олон бодол зорилт бий. Тэр бүгдэдээ итгэл төгс хүрэхийн ерөөл дэвшүүлье!
Цэрэнбатын Британий Монголчууд аас авав
Tuesday, December 30, 2008
Сарны шүлгээс
Хөх арц минь цастынх
Бусдын өвөрт өсөөгүй
Гал араншин минь цусных...
Ц.Бавуудорж