Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

Tuesday, January 19, 2010

Мөрдөнгийнхөнтэй уусан хэдэн шил шар айраг

Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байлаа. Ялангуяа алдартай мөрдөгчид хэргийг нухацтай шалгаж, уран нарийн аргаар илрүүлж байгаа, тэдний биеэ хэрхэн өөгүй авч явж, асар их тэвчээр гаргаж байгаа зэргээс суралцахыг хичээж, тэдний агуу ухаалаг, тэвчээртэй бас үнэн шударгын төлөө тууштай байдлыг хараад үлгэр дуурайл болгох юм сан гэж хичээдэг байлаа. Гэвч энэ бол бага насны мөрөөдөл байсан ч гэсэн энэ явдал болох хүртэл ийм чанарыг өөртөө бүрдүүлэх гэж хичээсээр л байсан юм. Харин одоо ойлгохгүй болчихлоо.

Одоогийн хүмүүс муухай болчхоо юу, Монгол хүмүүс муухай болчхоо юу? Эсвэл тэд л ийм болчихсон юм уу бүү мэд. Аймшигтай, ганц хоёр шил шар айраг задалсан биш тэдний ямар хувиа хичээсэн, ямар өөдгүй, бас төрийн, хүний төлөө биш зөвхөн өнөө маргаашийн төлөө үнэн шударгыг умартан амьдарч байгааг мэдрэхдээ ой гутаж үхмээр болсон юм. Манайд нэг үг байдаг даа “тавхан үгэнд танигдаад байна” гэж. Үнэндээ хэрвээ хэрэгт орооцолдвол баян байхгүй бол ямар ч хэрэггүй, хүчтэй нөлөөтэй байхгүй бол ямар ч нэмэргүй, бүүр цагдаад очсоны гарз харин чиг өөрөө хохирсон биш ахин хэрэгтэн болж дааж давашгүй ял сонсоод хохирох нь энүүхэнд, Хэрвээ чи эмэгтэй тэгээд бас царайлаг, аав ээж, найз залуу чинь хүн хараад сүрдчихээр нөмөр, нөлөөгүй бол ямар ч эд зүйлээ алдаад, эрх чөлөөндөө халдуулан хохирсон байв ч цагдаагийн газар очвол үнэн мөнийг олж тунгаах нь санасны гарз юм шиг ээ, давхар хохироод л өнгөрөх янзтай юм аа. Наанадаж цагийн гарз. Гүэ ингээд бодохоор уйлмаар ч юм шиг гутармаар ч юм шиг эсвэл яамаар ч юм бэ бүү мэд дотор давчдаад олон сар бодож явснаа энд нээчихлээ. Гэхдээ олон хүн сайнтай муутай гэгчээр тийм биш нь ч байгаа байх л даа гэж сэтгэлээ зогоохоос.

Үүгээр бүх хүнийг бүх хүчнийхнийг хэлэх гэсэнгүй ч хүний мөс ялангуяа Монгол хүний мөс дэлхийн дулааралд хамгийн ойр байж хайлж дуусаад тэр их усан үер нь бидний ард түмнийг нөмрөхдөө ах зах, ёс журам, шударга үнэн гэх олон олон үнэт сайхан зүйлийг минь угааж урсган, тээж ирсэн лаг савар болох шунал хүсэл, эд мөнгөний өмнөөс эхнэр хүүхдээ худалдаж, эр нөхрөө хөнөөж, эх орноо, эрх чөлөөгөө арилжих ичгүүртэй бүхнийг, дааж давашгүй энэ бүх муу муухайг авчраа юу даа.

Үнэндээ Монгол хөгжихгүй байгаад хэн буруутай вэ? Сайд дарга нар уу? Улсын Их Хурлын гишүүд үү?

Үгүй байх аа та өөрөө л буруутай. Та өөрөө эх орноо хайрладаггүй, хаа хамаагүй ялгадсаа унагааж, муу муухай хог новш бүхнээ өөрийн амьдардаг орчиндоо хаяж яг л өт хорхой өмх махыг өмхийрүүлэх шиг өвчин зовлонгийн үрийг тарьдаг, та өөрөө эх орноо хайрлалгүй хуулиа аль ч төвшинд зөрчдөг, та өөрөө юу хийдгээ санаарай, та өөрөө эх орны хөгжлийн төлөө юу хийснээ бодоорой.

Одоо яамаар байна. Энэ чигээр нь орхиод хувь заяандаа сохроор найдаж Өвөг дээдсийн сүнсэнд залбирах уу?

Wednesday, December 9, 2009

Уран зураг гэж гайхан биширч ярьсан хүмүүсийн яриаг сонсоод төдийлөн ойлгодоггүй байлаа

Винсент Ван Гог: Наран цэцэг (зотон, тос)

Энэ зургийг нэг ч гэсэн хараагүй хүн гэж бараг байхгүй гэж би боддог. Яагаад гэвэл хаа сайгүй хуулбар нь байдаг зураг шүү дээ. Харин би тэр нэг өдрөөс өмнө: энэ муухай зураг яагаад ийм олон ил захидал, дэвтрийн нүүр, аяга гэх мэт дурсгалын зүйл дээр байдаг юм бол гэж гайхдаг байлаа.

Гэтэл 2007 онд гайхалтай сайхан азтай тохиолдлоор Нидерландын Амстердам хотод очих үедээ Алдарт зураач Винсент Ван Гогийн музейг үзэх завшаан тохиосон юм. Үүнд олон зураг байсан боловч бүгд л жирийн санагдаж байлаа. Гэтэл гэнэт би орон орны зүсэн зүйлийн хүмүүсийн дэргэд өөрийн эрхгүй чангаар орилж хоолойгоо татан дуу алдсан юм "МММНХЪ" гээд л гэтэл тэнд байсан бүх хүн надруу эргэж харж байгааг сөхөөрөх ч шинжгүй зураглуу гүйж очин хананд толгойгоо нааж байгаад зурган дээгүүр харлаа. Яг л хавтгай байна шүү ямар ч товгор зүйл байсангүй. Тэгэхээр нь эргээд анх харсан газраасаа харахад үнэхээр анхны харсан шиг л тийм зураг байлаа Гайхалтай бүх зүйл гайхалтай ялангуяа энэ зураг үнэхээр гайхалтай. Яагаад би гайхалтай гээд байна вэ гэдгээ одоо тайлбарлая: Анх тэр зургийг харахад энэ ваартай Наранцэцгүүд хананд байгаа жаазнаасаа сагсайтал унжчихсан байгаа юм шиг харагдсан юм. Тэгээд л би гүйж очоод хажуугаас нь харж товгор эсэхийг нь шалгаж байсан бололтой (өөрийн мэдэлгүй), эхнийхээ харсан газартаа эргэж ирээд харахад бас л анх харсан шиг анх хүлээж авсан шиг бууж байсан юм даа. Энэ үед би агуу зураач агуу зураг, гайхалтай гэж толгойгоо сэгсэрч байсан юм.

Уран зураг гэж гайхан биширч ярьсан хүмүүсийн яриаг сонсоод төдийлөн ойлгодоггүй байлаа. (урд өмнө нь)