Tuesday, March 31, 2009

Өөхийг ...

Монгол хүн Монголоороо л байвал сайхан. Гэхдээ мэдээж муу муухай зүйл байвал засах нь зөв л дөө. Үнэндээ бол бид эртнээс нааш махаа идээд сүүтэй цайгаа уусаар л ирсэн шүү дээ тэгээд юу нь болохгүй байсан юм бэ болоод л байсан харин ч бүүр тэр халуун орны цагаан хоолтнуудаас илүү гээч, ой ухаанаараа бие бялдраараа илүү, хүйтэнд хөрж гадаа гандахдаа тэсэж даадаг нь хоол хүнснийх л шүү дээ. Үнэндээ мэргэжлийн үүднээсээ нэг зүйл хэлэх хэрэгтэй байх гэж бодлоо. Учир нь нэг хэсэг америкууд хийсэн судалгаагаар өөх идэх нь судас хатууруулдаг холестрин нэмэгдүүлдэг учраас өөх хортой өөхнөөс л муу юм байхгүй гээд яриад эхлэнгүүт л Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй алив юманд амар автах зангаараа хандаж өсөхдөө хөхөж өссөн уураг сүүлээ хүртэл ад үзэж ярвайх болсон. Харин оливийн тос бол сайн хамгийн сайн тос омега 3-тай гэнэ. Оливийн тос муу биш л дээ гэвч омега-3 чинь бидний хоол хүнсэнд ч гэсэн байдаг шүү дээ яагаав өөхөнд.

Бүүр бидний бүхэл бүтэн нэг үеийн залуучууд тийм болжээ. Гэтэл өөх идлээ гээд бүх Монголчууд судас нь хатуурч үхээгүй л байна шүү дээ. Харамсалтай ч гэх үү инээдтэй ч гэх үү саяхны судалгаанд Өөх нь холестрин нэмэгдүүлдэг гэхдээ багаасаа өөх идэж дасаагүй тийм организмд л ийм үзэгдэл болдог нь батлагдсан. Тэгэхээр багадаа өөх гэхээр ярвайж аав ээжийнхээ аягаруу нь хийдэг байсан хүүхдүүд магадгүй судас хатуурах өвчинд амар өртөх эсвэл хорт хавдар тусах магадлалтай юм. Яагаад гэхээр бидний хуушуур бууз гээд л бараг бүх л хүнс өөхтэй, тос агуулсан ихэнх бүтээгдэхүүнд холестрин байдаг бөгөөд багахан холестрин орж ирэхэд чиний бие задлан ашиглах чадваргүй учраас хуримтлагдах болно. Яван явсаар өвчин болох юм. Эсвэл омега-3 аа авахгүй байсаар байтал биед хавдрын шинж тэмдэг үүсэхэд, уг хавдар эрх чөлөөтэйгээр урган томрох биз дээ. Үүх түүхээ өвөг дээдсээ эсэргүүцэж юм болгон нь буруу байж бүгдээрээ тэнэг байсан байна харин би л ухаантай тэднээс хавьгүй дээр гээд боддог болсон одоогийн хүмүүс харамсах цаг ирэх байх. Алив зүйлд өөрийнхөөрөө тэгээд бас ул суурьтай учир начиртай хандъя.

Sunday, March 22, 2009

Амьдрал бол уул юм
Бид удаан өгсөж Түргэн урууддаг

Моппасан

Tuesday, March 17, 2009

Дархан орныхоо бурхан хилийг

Далай Монголынхоо гэгээн голомтыг

Эрийн ёсоор амгалан манах

Эрэлхэг зоригт эр хун танд баярын мэнд хүргэе!!!

Бүгдийг нь таних юм байна

Иргэний бvртгэл мэдээллийн улсын тєвєєс Монгол улс дахь хамгийн тvгээмэл нэрvvдийг жагсаасан байна.

Хамгийн тvгээмэл тохиолддог нэрсийн статистикийг дараах нэрс тэргvvлж байна.

1. Оюунчимэг нэртэй хvн 13,198 байдаг бол

2. Алтанцэцэг 13,170

3. Энхтуяа 11,994

4. Батбаяр 11,498

5. Эрдэнэчимэг 11,374

6. Болормаа 11,144

7. Ганболд 11,083

8. Отгонбаяр 11,080

9. Бат-Эрдэнэ 10,862

10. Наранцэцэг 10,805

11. Лхагвасvрэн 10,611

12. Оюунцэцэг 10,466

13. Ганбаатар 10,359

14. Баярсайхан 10,181

15. Нарантуяа 9,877

16. Ганзориг 9,726

17. Батжаргал 9,443.

18. Нэргvй 9,443

19. Энхжаргал 9,426

20. Батсайхан 9,059 байдаг аж.

Monday, March 2, 2009

Зүйр үг

Хаан хүн жаргахдаа
Төрийн сайнд жаргаюу
Харц хүн жаргахдаа
Эрийн сайнд жаргаюу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийн сайнд жаргаюу

Илжиг шиг зөрүүд
Зараа шиг хэдэр

Нэг тэмээний шээсэн дээр
Мянган тэмээ хальтрах (гэх шиг)

Уруул шүд хоёр шиг эвтэй
Уушиг зүрх хоёр шиг холбоотой

Аавдаан авгай авахыг зааж
Ээждээн утас ээрэхийг заах

Адгуус амьтанд дайсан олон
Албат хүнд ноён олон

Адуу азаргагүй бол
Сүрэг болж чадахгүй
Галуу тэргүүнгүй бол
Цуваа болж чадахгүй

Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч

Алтны дэргэд гууль шарлана
Сайны дэргэд муу сайжирна

Ах нь хэлдэг
Дүү нь сонсдог

Ам нэг хэлтэй
Ажил нэг чигтэй

Асуух гэдэг лавлахын нэр
Авах гэдэг өгөхийн нэр

Асгасан усыг хураахад бэрх
Хэлсэн үгийг буцаахад бэрх

Би гэсэн ганцаараан
Бид гэсэн олуулаан

Богдорхож бурхан болохгүй
Хаанчирхаж эзэн болохгүй

Бөхтэй бүхэн тэмээ биш
Эвэртэй бүхэн буга биш
Будан татаад арилахад
Хөх чоно урвайдаг
Буруу ажлыг зэмлэхэд
Хүүхэд хүнгүй урвайдаг

Бухгүй үнээ
Бордоогүй тариа

Ганган эхнэртэй хүн
Өрнөөс салахгүй
Ганц тэмээтэй хүн
Эрлээс салахгүй

Ганц тэмээтэй хүнд
Эрэл тасрахгүй
Хоёр эхнэртэй хүнд
Хэр
үүл тасрахгүй
Гомдлыг уураар тайтгаруулдаг
Галыг тосоор унтраадаг

Гэрийн хэлхээ тооно
Гэдэсний хэлхээ хоол
Төрийн хэлхээ хууль
Төрлийн хэлхээ нагац

Дэр нэгтэй боловч
Санах санаа нь ондоон

Дээр нь дээжийг нь амсч
Доор нь домбыг нь түших

Дээгүүр суух тэнэгийн шинж
Дээжинд дурлах ховдогийн шинж

Жигүүргүй шувуу байдаггүй ч
Нисэхдээн мэдэгдэнэ

Эвгүй хүн байдаггүй ч
Харилцахдаан мэдэгдэнэ.

Журам ёс ярина гээд
Зусар хэлбэл шившигтэй
Зузаан янаг явна гээд
Зуурдаан салбал шившигтэй

За, за гэсэн хүн
Хийх нь хол
Завар, завар гэсэн морь
Хүрэх нь хол

Залилах гээд замаан алдана
Зандрах гээд хүндээн алдана

Зүснийхээ мууг мэдэхгүй
Толион муулах
Зүрхнийхээ мууг мэдэхгүй
Нөхрөө муулах

Зэмлэх үгний ил нь бахтай
Магтах үгний далд нь урамтай

Инээсэн бүгд итгэлтэй биш
Эрдэмтэн бүгд тустай биш

Магтвал тэнгэрт тулгаж
Муулвал газарт оруулах

Sunday, March 1, 2009

Онч үгсийг хэрэглэвэл Үг цөөн утга агуу болно.

Марк Твен

Saturday, February 28, 2009

Сургаал үг

Нойртой хоноё гэвэл
Нохойгоо хоолло
Ноён сууя гэвэл
Зарцаа хоолло
Амсах рашаан тань алтан аяганаас
Өмсөх хувцас тань үйтэн хуараас
Эдлэх жаргал тань элэг бүтнээс
Эрхэмлэх хүсэл тань цагаан сүүнээс эхтэй байг

Monday, February 23, 2009

Гурван нөхөр

Тус болох нөхөр гурав,
Ус болох нөхөр гурав болой.

Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно.

Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялдууч, цуурхай амт нөхөр болой гэжээ.

Ном бол үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр мөний тул танд хань болж чадна.

Sunday, February 22, 2009

Монгол бичгээрээ уншъя

Яг үүн шиг монгол бичгээр мэдээ, сонин сайхан уншмаар байна уу?

Тэгвэл энэ программыг аваад MTools ийг нь дарж ажиллуулаарай. Энэ форумыг Болзоо самбар гэж нэрлэсэн нь Асуулт.нэт-ийн Асуулт самбар форум гэж байснаас үүдсэн нэр байх.

Бас Болзоо гэсэн мессенжер програмтай.

Уг програмыг өвөр монголчууд хийсэн, ихэнх мэдээ хэвлэгчид нь мөн тэд байдаг бололтой, гэхдээ бид юугаараа дутах вэ Үндэснийхээ хэлээр уншсаар удахгүй сайн бичдэг болоод улам баяжуулах болтугай.

Гэхдээ эхлээд фонтыг нь таниулахын тулд resources фолдроос нь moNgolUsogTig гэсэн файлыг хуулж аваад компьютерынх ээ Fonts Фолдерт хийгээрэй.
Fonts фолдерийг нь олохгүй бол доор байгаа замыг хуулаад My computer -ийнхээ address-т хуулж тавин Enter дараарай C:\WINDOWS\Fonts

Татах

Thursday, February 19, 2009

Mongol УСК (Франц хэлээр)

Оросын найруулагч С.Бодровын Монголын түүх, эзэн Чингис хааны тухай түүхэн киноны талаар манайхан ам муутай байсан.

Татах 1
Татах 2
Татах 3
Татах 4
Татах 5
Татах 6
Татах 7
Татах 8

Tuesday, February 3, 2009

Шилдэг мөнгөн зоосоор Монгол төгрөг тодров

2009 оны шилдэг зоосон мөнгөөр алмазан нүдтэй илбэнхийн дүрстэй Монгол Улсын 500 төгрөгийн мөнгөн зоос шалгарчээ. Зоос сонирхогчдын олон улсын холбооноос тодруулсан уг шагналыг Энэ 2-р сарын 7 өдөр Германы Берлин хотод болох дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармагийн (the World Money Fair) үеэр (World Coin News) ийг төлөөлөн Давид С. Харпер гардуулах юм байна.

Д. Харпер шалгарсан зоосны тухай : Илбэнхийн нүд нь шүүгчдийг ийм шийдвэр гаргуулахаар хүчтэй байсан гэж хэлжээ.

Энэ жилийн шалгаруулалтад шилдгийн төлөө болон 10 төрлийн номинацд ялахын тулд олон хүчтэй өрсөлдөгчид байсан.

Санал хураалтын эхний шатанд АНУ-ын зоосны үйлдвэр болон Беларусын Үндэсний Банк тэргүүлсэн бөгөөд 10 номинацийн 3-т АНУ, 2-т нь Беларус тэргүүлжээ.

Үлдсэн таван төрөлд нь Монгол, Австри, Британийн Виржин Арлууд, Дани, Итали тэргүүлсэн байна.

Хамгийн алдартай зоосны төрөлд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон ерөнхийлөгчийн дүрстэй доллар, түүхэнд хамгийн алдартай нь АНУ-ын зоосны үйлдвэрээс 1607 оны Виржиниа дахь Жаместоуны хэлэлцээрийн 400 жилийн ойг тохиолдуулан гаргасан мөнгөн доллар, Шилдэг орчин үеийн үйл явдалт зоосоор 1957 оны Арканзасын Литтле Рок дахь дунд сургуулийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай мөнгөн доллар, (Best crown) шилдэг шагналыг Беларусын 925 сорьцтой мөнгөн 20 рубль мөн хамгийн бурханлаг зоосоор Савиорын загалмай болон Полатскийн гэгээн Эуфрасынийн дүрстэй 1000 рубль (уг 1000 рубль нь 100мм хэмжээтэй 1,083.80г жинтэй 925 сорьцтой), Австрийн 925 сорьцтой Мерк Аббейд зориулсан зоосон 10 евро хамгийн уран хийцтэйд, Британийн Виржин Арлуудын 50 долларын мөнгөн зоос хамгийн шинэлэгт нь, Данийн Олон улсын туйлын жилд зориулсан цагаан баавгай дүрсэлсэн 1000 кроны зоос, Шилдэг худалдааны зоосоор Италийн, Дантийн хөрөгтэй 2 еврогийн би-металл зоос, Шилдэг мөнгөн зоос буюу Coin of The Year (COTY) -ын ялагчаар Байгаль хамгааллын сэдэвтэй 500 төгргийн мөнгөн зоос тус тус шалгарчээ.

numismaticnews.net

Thursday, January 29, 2009

Солонго билээ би


Энэ шүлгийг сонсоогүй нь сонсоосой
Үнэхээр сайхан шүлэг

Эндээс

Tuesday, January 20, 2009

Цаана чинь нохой хүртэл Англиар яриж байна шүү та минь ээ

YouTube дээр байгаа бөгөөд зарим хязгаарлалт хийсэн газар гарахгүй байж мэдэх юм.

Wednesday, January 14, 2009

Чойжилжавын Цэвээнпүрэв

Чойжилжавын Цэвээнпүрэвийн танилцуулга

Монгол улсын иргэн. Mongolian Warrior хочтой
1971 оны 10 сарын 06-нд төрсөн
Featherweight буюу 57,150 килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй,
Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт 31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан.

Өөрийн жингийн

* Британийн Мастеруудын аварга
* World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус 2 удаа хамгаалсан
* World Boxing Union-ны аварга. 2008 оны 4 сарын 5-нд хүртсэн
* Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй Түүний рейтинг

Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав.

“Тоглолт олдохгүй тиймхэн байна аа” хэмээн сар гарны өмнө ярьж байсан тэрээр түүнээс хоёрхон долоо хоногийн дараа нь “WBU-ын аваргын төлөө Ливерпүүлийн 24 настай энэ Холбооны аварга Derry Matthew гэдэг нөхөртэй тоглохоор болсон. Тоглох ёстой хүн нь гэнэт болиод оронд нь үзэлцэхээр болчихлоо. “Dirty Derry” гэдэг хочтой духаараа мөргөж дайрдаг нөхөр юм байна. Тоглолтын бичлэгээ ирүүлсэн ч тасалдаад харагдахгүй жаахан тиймхэн байгаа. За яахав Туршлагаараа үзүүлээд өгнө өө. Биед нь л хэд аваад өгөхөд учир бий ” хэмээн их л итгэлтэй өгүүлж байсан билээ.

Түүний өрсөлдөгч Derry Matthew, “Dirty” хочтой, Ливерпүүлт төрсөн, 24 настай, мэрэгжлийн боксийн дэвжээнд 20 (үүнээс 11-ийг нь хүнд цохилтоор ялсан) удаа тоглохдоо нэг ч ялагдаагүй, өнгөрсөн жилийн “Британий ирээдүйтэй залуу боксчин” шагналын эзэн болж байсан, Идэрчүүдийн Олимпийн аварга, WFU-ийн аврага, Британичууд ихээхэн итгэл найдвар тавьж буй хүн аж.

Ливерпүүлийн орон нутгийн Эхо сонинд “8 долоо хоногийн эрчимт бэлтгэлийн дараа тэрээр ид торгон ир нь орсон байгаа бөгөөд Ливерпүүлээс очих хэдэн зуун дэмжигчээ гонсойгохгүй гэдэгт итгэж байна” хэмээн бичсэн бол Derry нь өрсөлдөгчийнхөө талаар “Монголын Цэвээнпүрэв бол өөр холбооны энэ жингийн дэлхийн аварга, хүнд цохилтой ердийн нэг парканд явж байгаад орж ирээд тоглох гэж буй хүн биш. Гэхдээ ирэх Бямба гарагийн орой тэр гар хоосон буцах болно” хэмээн өгүүлсэн байв. Мэрэгжлийн боксийн холбогдолтой олон вэб хуудсууд дээр тэр хоёрын тоглолтын талаар таамаглал мэдээллүүд ихээр гарсан байлаа.

Энэ тоглолт Британий арилжааны телевизийн хамгийн олон үзэгчтэй суваг болох ITV-ээр нэвтрүүлэгдсэн тул боксийг сонирхогч олон хүн тоглолтыг шууд үзэх, тоглолчдын ур чадварыг дүгнэх боломжийг олгосон.

Тоглолтын 2-р үед өрсөлдөгчөө хэд хэдэн хүчтэй цохилт өгөн илт давамгайлж эхэлсэн Цэвээнээ маань 3-р үед 3 удаа унагаж, 4 үеийг тандах байдлаар тоглосон бол 5-р үед довтолгоогоо эрчимжүүлж эхэлж хүнд цохилт хийн тоолуулаад, дахиж эхлэнгүүд биед нь хүчтэй цохилт хийснээр өрсөлдөгч Derry Matthew нь дэвжээнээ эвхэрэлдэн ойчсон билээ. Ийнхүү Монголын Цэвээнпүрэв WBU-ийн дэлхийн аварга хэмээх алдар цолын эзэн болсон юм.

Тоглолтыг телевизээр тайлбарлагч нар Цэвээнээг хэрхэн магтаж, түүнээс энэ жингийн олон сайн тоглогчид эмээж тоглохгүйг хичээн тойрч байдгийг ч, өдгөө мэрэгжлийн боксийн ертөнцөд од болон гарч ирж буй Афиний олимпийн мөнгөн медальт Amir Khan хүртэл “Би нэг удаа Цэвээнпүрэвтэй хамтарсан бэлтгэл хийж үзсэн. Маш хүнд цохилттой, их эвгүй тоглогч” хэмээн үнэлсэнийг ч, “Dirty” Derry нь насны зөрөөгөө, Цэвээнээтэй тоглож байсан тоглогчдыг илүү богино хугацаанд ялж байсан үзүүлэлтүүдээ ялалт авчирах гол хүчин зүйл гэж хэт хялбар тооцон бодлогогүй сонголт хийж Цэвээнээг тоглолтод дуудасныг ч тоглолтын явцад ярисаар байсан билээ. Мөн энэ тоглолтын дараа ч холбогдох веб хуудсуудаар олон мэдээлэл гарч, youtube.com дээр тоглолтын бичлэг болон тоглолтын дараах ярилцлагууд нь тавигдсан байна.

Монголын Цэвээнпүрэв хэмээн зарлуулан танхимд орж ирэхэд, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтод орууллаа, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтоор яллаа хэмээн дуудуулан байхад түүнийг үзэж суусан Монгол хүн бүрийн сэтгэл хэрхэн дэнслэн догдолж Монголоороо бахдан омогшиж байсныг үгээр илэрхийлэх аргагүй.

Түүний тоглолт, ялалт болгон нь Британид, мэрэгжлийн боксийн ертөнцөд, Монгол орны нэрийн хуудас болон дуудагдаж Монгол түмний нэгэн бахархал болон алдаршиж ирэв.

Тэрээр өдгөө өөрийн жинд дэлхийн хамгийн шилдэг 4 боксчны нэгээр шалгараад байна. www.boxrec.com/ratings

Мэрэгжлийн боксийн энэ талбарт хүчтэй бүхэн нь дээш гараад ирдэггүй, олон талын арга ухаан менежмэнт хэрэглэж байж тэр талбарт, тэр тогтолцоонд нэвтэрч байж гэмээ нь алдар нэрээ дуурсгадаг аж. Цэвээнпүрэвийн энэхүү ялалт амжилтийн өндөр зэрэгт хүрэхэд түүний дасгалжуулагч Mr Jack Doughty-ийн үзүүлсэн сэтгэл санааны, санхүүгийн гээд олон талын дэмжлэг туслалцаа, гаргасан хичээл зүтгэлийг мартах аргагүй.

Цэвээнпүрэвийн монгол хүний сэтгэлийн хат, бие бялдарын боломжийг мэрэгжлийн боксийн хатуу чанга ертөнцөд цаашилбал дэлхий нийтэд таниулж чадсан олон жилийн шантарч халгаагүй нөр их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийг, амжилт ялалтыг, тэр бүгд нь харь холд суугаа Монголчуудад Монголоороо бахархах сэтгэлийн их дэм нөлөө үзүүлдэгийг нь бодох бүрийд бахдал төрнө.

5 сарын 4-нд Британийн Монголчууд ээлжит чуулганаа хийв. Аварга маань уригдан ирж, аваргын бүсүүдээ сонирхуулж, оролцогсод тоглолтын бичлэгийг үзэн сэтгэлээ хөөргөн байж аваргынхаа сэтгэлийх нь үгийг сонссон. Тэрээр “олон Монголчууд хараад сэтгэл их хөдөлж байна аа. Монголоороо дуудуулан Монголоороо омогшин ялж явах шиг сайхан зүйл үгүй. Энэ 2 бүс та нарын юм, Монгол түмний юм шүү...Би Монгол хүн...” гэж хэлээд хоолой нь зангиран эхэр татан мэлмэрүүлж билээ. Түүний өөртөө хатуурхаж 12 жил зүтгэсэн ган мэт бие сэтгэлийн тэвчээрийн цаана Монгол хэмээн хэлэхүйд мэлмэрэн урсах нулимстай ямархан эмзэг уяхан сэтгэлийн чавхдас хөндөгдөн байдгийг бүгд харж, даган мэлмэрүүлсэн нь цөөнгүй

“37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. Өвгөн боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ” хэмээн тэрээр өгүүлсэн. Тэрээр боксийн ерөтнцөд хөл тавиулсан Оюунболд багшийгаа байн байн дурсан байсан.

Түүнд олон бодол зорилт бий. Тэр бүгдэдээ итгэл төгс хүрэхийн ерөөл дэвшүүлье!
Цэрэнбатын Британий Монголчууд аас авав

Tuesday, December 30, 2008

Сарны шүлгээс

...Бурхдын шүншигт дутаагүй
Хөх арц минь цастынх
Бусдын өвөрт өсөөгүй
Гал араншин минь цусных...

Ц.Бавуудорж

Thursday, December 18, 2008

Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн

Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ. Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой, тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. Харин Тодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс "Орчин цагийн монгол хэлний хичээл" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн "Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, "Монгол-Ойрдын баатарлаг туульс" (1923 он), "Монгол бичгийн хэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа" (1929 он) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов "Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.

Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.

Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод, билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.

Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, "За, би танд л найдаж байна" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноос Өвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.

1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. Нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.

Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.

Тодруулга

Кирилл үсгийг славжин үсэг гэж нэрлэж байсан Славьян гэсэн үгнээс тийнхүү нэрийджээ.

Дархуд овгийнхон нь Халх Монголын Урианхай овгоос 400 гаруй жилийн тэртээд тасарч Далан хар уулыг даван нүүж очжээ. Дархудуудын нутагшсан, эдүгээгийн Хөх хотын газар нь бэлчээр сайтай Баян тал хэмээх Түмэд аймгийнхны нутаг байжээ. Эрт үедээ Өмнөд Хүннүгийн газар байжээ.

ӨМӨЗО-ны тухайн цагийн дэд тэргүүлэгч Хафунга Өөртөө засах орны сурган хүмүүжүүлэхийн хэргийг тусгайлан хамаарч байсан, нэгэн үе сурган хүмүүжүүлэх тэнхимийг толгойлж байсан, монгол хэл бичигтээ сайн, Дархан хошууны хүн байжээ. Тэрбээр 1931 онд "Мэй Жи А" буюу "Цочиж сэртүгэй" хэмээх жүжгийг хятад монгол хоёр хэлээр зэрэг зохиож байжээ. Энд Буяннэмэхийн "Сандо Амбан"-ны нөлөө байсан байх магадтай хэмээн Өвөр Монголын зарим судлаачид үздэг байна.

Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцогт
Өдрийн Сонин
2008/07/15 - 09:27, Мягмар гараг

Tuesday, December 16, 2008

Монгол хэл

Монгол хэл нь Алтай хэлний бүлэгт багтдаг. Энэ бүлэгт турк, манж-түнгүс, япон, солонгос хэл мөн багтана. Монгол хэл нь Алтай хэлний нийтлэг шинжийн дагуу залгамал хэл юм. Бүтээврүүд нь ар араасаа залгагдан орж үгийг бүтээдэг. Иймээс үг бүтээх болон хувилгах олон тооны дагавар, нөхцөл байдаг. Үүнд, үг бүтээх 500 орчим дагавар, үг хувилгах 80 орчим нөхцөл байна.

Монгол хэлний үгийн санд унаган монгол үг байхаас гадна төвд, санскрит, хятад, орос гэх мэт харь хэлнээс орж ирсэн үг нилээд бий. Энэ нь улс төрийн болон газар зүйн байрлалаас шалтгаантай.

Өнөөгийн манай улсад албан ёсоор хэрэглэж байгаа кирилл үсгийн дүрэм нь 66 зүй, 189 үндсэн дүрэмтэй. Үүн дээр гажилтын дүрмийг нэмбэл нийтдээ 214 дүрмээс бүтдэг аж. Харин мянга орчим жилийн өмнөөс уламжлагдан ирсэн монгол бичгийн зөв бичих зүй нь эгшиг зохицох ёс, дэвсгэрлэх ёс, холбох эгшгийн гэсэн үндсэн гуравхан дүрэмтэй байдгаараа бусад бичгээс ялгарах давуу талтай аж.

Монгол хэлний нэр үг өмнөө 7 хүртэл тодотгол авч болдог. Эдгээр тодотгол үгийн дараалал ямар дүрмээр зохицуулагддаг нь одоо хир тодорхойгүй байдаг. Тодотгож буй тэмдэг нэр нь тодотгуулж буй үгтэйгээ ойр байх тусам утга зүйн илүү их хүчээр холбогддог гэсэн таамаглал бий.

Монгол хэлний язгуураас хойш 11 хүртэл бүтээвэр залгагдан орж үг үүсгэх боломжтой. Жишээ нь: Хам+т+р+л+ж+уул+гд+сан+аар+аа.

Олон хэлэнд шүргэх гийгүүлэгч “л” байдаг бол монгол хэлэнд хажуугийн шүргэх гийгүүлэгч “л” байдаг. Ийм шүргэх гийгүүлэгч дэлхийн тун цөөхөн хэлэнд байдаг байна.

http://crlp.num.edu.mn/mongolian_language.htm