Friday, June 22, 2012

Цомбон туурайтай хүрэн (Монгол ардын дууны үг)

Цомбон туурайтай хүрэн нь
Цохилсон хар алхаатай
Цовоо янзын Эгиймаа нь
Цочоод сэрэхэд санагдлаа

    Дунд ухаагийг эхэнд
    Дуутай мөндөр шаагина
    Дурсгал болсон Эгиймаагийн
    Дууг нь сонсоход содхондоо

Бараалан харагдах хөндий нь
Байсан нутгийн бараа даа
Багын амраг Эгиймааг
Барааг нь хараад баясана даа

    Нүүгээд явсан нутаг нь
    Нүүгэлтэж бараантаад харагдана
    Нүүдлийн хойноос харахад
    Нүдээр дүүрэн нулимстай

Ачаалаад явсан ачаа нь
Арын замаар ганхана
Ачааны хойноос харахад
Алаг нүдэндээ нулимстай

    Оонын хоёр эврийг
    Ороож зангидаж болддоггүй
    Орчлон хорвоогийн жамыг
    Огоорч мартаж болддоггүй

Жич: Энэ дууны үгийг олж өгсөн @Enkhjin_B @Miyegombo  хоёрт талархлаа