Monday, September 29, 2008

Пиво (...)

Хамаг байдгаа л энэ блогтоо бичиж байна даа. Ээждээ аавдаа, Ахдаа эгчдээ, Бүүр найзууддаа ч хэлдэггүй тийм зүйлүүдээ би энд хуваалцах юм даа хүмүүстэй. Харин хамгийн харамсалтай нь хэн ч миний Блогт Коммент үлдээхгүй юм даа. за за бага зэрэг гоморхох ч яахав өөрийнхөө дотрохоо гаргаж өрье! Болох уу? Битгий гайхаарай Би би биш байвал.

Би зүгээр л нэг амьдармааргүй байна. Гал шиг бадарч Од шиг гялалзаж бас Зул шиг бөхмөөр байна.

Би зүгээр л суугаад баймааргүй байна. Өндөрлөг өөд өөрийн зоволгыг зовоож мацмаар байна.

Оргилд нь гараад харин Өндөр хадан цохион дээрээс өөрийнхөө яаж нисэхийг хармаар байна. нисмээр байна.

Би боломжгүй зүйлүүдийг хиймээр байна, чадал дутвал алдмаар байна хэн нэгэнд бас зэмлүүлмээр байна даа.
............................................
Ер нь бүх зүйл хоосон... Хайр ч хоосон, Баярлах ч хоосон, Бас гуниглах ч гэсэн хоосон. хоосон хоосон хоосоооон амьдрал хоосон.
............................................
Уурлаад тэр уур бухимдлаа гаргахгүй бариад байвал нүүрний, нурууны ер нь бүх л биеийн хамаг хялгасан судас нь час час хийгээд л байх юм билээ. Энэ үедээ Рок дуу сонс!
............................................
Юм юм давхцаад стресстэй...
............................................
Real friends are treasure.
............................................
Би байгаагүй, би буй болсон ч гэсэн Үгүй болно. Тиймээс бүх зүйл хоосон.
............................................
Хэрэггүй муу үгээр нөхрөө бүү гомдоо.
............................................

Харамсал бас бардамнал

Би өнөөдөр өглөө үнэхээр их харамслаа. Гэхдээ энэ нь өөрийн минь бардам зангаас болж дээ гэдэгийг мэдлээ. Тийм ч гэсэн би өөрийнхөө бардам бас өөртөө итгэлтэй, зөрүүд зандаа хайртай. хэ хэ хэ... Гэсэн хэдий ч би үе үе өөрийгөө, өөрийнхөө байгаа байдалаа, заримдаа бүүр өөрийгөө ч гэсэн голоод харааж цүхэх үе байх юм даа. Аливаа асуудлаас зугтаах олон олон л арга байгаа байх тийм ээ найзуудаа... бас мэдээж шийдэх арга ч гэсэн олон л байгаа. 

Дундадын юм болгон л муу байх юм даа...

Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү, мөн савласан шингэн сүүнд хүний биед хор хөнөөлтэй(зөвхөн шаазан сав суулга хийхэд хэрэглэдэг бодис melamine) бодис найруулж олон мянган хүүхдийн эрүүл мэнд, бага насны олон хүүхдийн амь насанд хүрээд байгаа тухай мэдээг сонсож дуулаагүй байгаа хүн байхгүй байх.

Миний ойлгосноор, Хятадад топ 3-т ордог сүүний 3 үйлдвэрийнх нь бүтээгдэхүүнээс ч энэ хорт бодис ихээр илэрсэн юм байна. Топ 3 үйлдвэрийн нэг нь Хөх хотод байдаг, нэг нь Бээжингийн олимпийн гол спонсорболсон гэнэ дээ.
Уг бодис нь бага насны хүүхдийн биед орвол бөөрний үйл ажиллагааг зогсоож, шээсний суваг нь чулуужиж таглараад, том хүн ч тэвчихийн аргагүй өвдөж, цусаар шээж, улмаар үхэлд хүргэдэг юм гэнэ. Уг бодисыг сүүнд холисон шалтгаан нь сүүг арвижуулж ус хийж шингэлэхээр шалгалт шинжилгээгээр тэр нь илэрдэг, харин уг бодисыг хийчвэл шинжилгээний дүн нь уураг ихтэй сайн сүү мэтээр гардаг (уургийн агууламжийг ихэсгэх зорилгоор) учираас, зөвхөн ашиг хонжооны төлөө хүний амь нас, эрүүл мэндээр золиос хийсэн явдал л болсон хэрэг...%Хятадуудад ийм зүйл хийх огт хэцүү биш!!!
Хамгийн аймаар түгшүүртэй нь манай төр барьж байгаа хүмүүс энэ тал дээр хэрхэн шуурхай арга хэмжээ авч байгаа болоо? Их олон улс тэр дор нь Хятадаас гаалиар ордог хүнсний бараанд хязгаар хориг тависан байна лээ.Би Монголд байгаа биш болохоор мэдэхгүй байгаа ч...Эрүүл мэнд, эрүүл хүнсний талаар дорвитой бодлого, тогтолцоог бүрдүүлж чадахгүй арчаагүй төртэй манай улс дуулсан ч дуулаагүйм шиг чихэн дүлий, нүдэн балай байгаа бол уу л гэж төсөөлөгдөж байна!! Цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авчихсан байгаа бол хүлцэл өчье! Монголын өнөөгийн төр засагт даатгаад, найдаад суугаад байвал энэ цөөхөн монгол дуусахвий дээ. Хятад яахав, тал нь дуусахад тал нь ахиад хэдэн хар мянга үлдэнэ ш дээ. Угаасаа тэр олон хар мянган хүнийхээ ходоодыг яаж хоолтой байлгах вэ гэдэг дээр аргаа барж, нэг айл нэг хүүхэдтэй бай гэж хүртэл цинзурдаад байгаа газар!!!
Гэлээ гээд бид тэдэнтэй огт адилгүй гэдгийг мартаж болохгүй санагдахиймаа.
Хятадын том дарга нь Хятад хүн дор хаяж өдөрт 500грамм сүү ууж, дэлхийд гологдооргүй биё бялдартай болцгооё гэж уриалга гаргаад, хүмүүс ч сүүнд хошуурсан юм байх. Тэгсэн яахав дээ, тэр хар мянган хүний ходоодыг тийм амархан сүүгээр хангачихна гэж ч юу байхав!!! Тэгсэн түрүү зуны амралтаар Монгол буцахад хамгийн их ажиглагдсан зүйл бол тв-гээр Хятадгүй бол бидний амьдрал зогсоно гэсэн өнгө аястай ч гэхийм үү тийм мэдээ, нэвтрүүлэг бан цунгаараа гарч байх нь нэг л ёозгүй санагдаж байсаныг хэлэх юун . Төв шуудангийн урд талд рекламын самбар дээр ч бил үү, сайн чанарын Хятад сүү гэсэн гоё ганган реклам байсан санагдаж байна!!! Тэгж л мөнгө олох бизнес хиймээр байгаан бол ёстой чаанс юм биш үү. Тэр хошуу амаа холбож гүйгээд байгаа урд хөршдөө монгол сүү нийлүүлж мөнгө олооч!! Мал аж ахуй чинь манай үндэсний үйлдвэрлэл биз дээ! Төр засаг нь сүүлийн үеийн техник технологитой сүүний савлах үйлдвэр 5,6-г ч хамаагүй бариулчихаач!!Олон хужаад газар шороогоо сэндийчүүлсний хариуд олж байгаа ашиг орлого гэж учиргүй их юм болжийгоо биз дээ!! Ядаж дотооддоо айж сэрэмжлэх юмгүй сүүгээ хэрэглэе л дээ. Манайд одоогоор байгаа, савладаг сүү хэр зэрэг стандартын шаардлага хангадаг юм бүү мэд!! Би лав зун очихдоо авч ууж үзсэн, гоё савтайгаас цаашгүй санагдаж байсан. Арай жаахан судалгаа хийгээд, боловсронгүй сайн болгох арга зам хайж болмоор л санагдаж байна лээ.
Би гэдэг хүн Японд энэ хэдэн жил амьдарч, Монгол хүн Япон хүн 2-ын ялгаа ч гэхийм үү нэг зүйлийг асар ихээр мэдрэх юм. Тэр нь юу вэ гэхээр япон хүн нэг зүйлийг хийхийн тулд урьдчилж сайн судалж төлөвлөдөг, тэгээд хийсэн зүйлээ байнга сайжруулж, улам боловсронгуй болгох гэж мэрийж зүтгэж байдаг. Тийм болохоороо ч дэлхийд made in Japan тэнцүү чанартай сайн гэсэн имэйжтэй. Манайхан бол нэг тэгсгээд ухантаж байгаад нэг юм эхлүүлнэ, тэгээд л тэрэндээ сэтгэл нь ханаад 10 жил ч өнгөрсөн бахь байдгаараа, нөгөө хүй нэгдлийн үейин технологитойгоо зууралдсан хэвээрээ!!!Тэгээд хэлдэг шалтаг нь мөнгө хөрөнгө байвал ч чадчихна л даа ухааны юм ярина. Үнэн хэрэг дээрээ мэдлэг + сэтгэл, зүтгэл л дутдаг байхгүй юу. Тэр чанараараа бид Япончуудтай эн зэрэгцтэл ч холоо байх шиг байна.